Chelsea-гийн эзэн Abramovich Atletico-гийн Falcao-г авахаар сонирхож байна...

Chelsea-гийн эзэн Abramovich Atletico-гийн Falcao-г авахаар сонирхож байна...

Английн Chelsea клубийн эзэн, Оросын тэрбумтан Roman Abramovich Испаний Atletico Madrid клубийн од Radamel Falcao-г багтаа авахаар сонирхож эхэлсэн бололтой.Колумб хөлбөмбөгчин Falcao-гийн хувьд саяхан Atletico Madrid клубийнхээ хамтаар Europa League-ийн цомыг өргөсөн бөгөөд тэрээр финалын тоглолтод багтаа 2 ч гоолыг оруулсан юм. Тэрээр өмнөх улиралд Porto клубт тоглож байхдаа мөн Europa League-ийн цомыг өргөж байсан бөгөөд тухайн үед мөн л багийнхаа шилдэг нь байж, хамгийн олон гоолыг оруулж байсан.

Тэгвэл 'London Evening Standard'-аас мэдэгдэж байгаагаар, Falcao Английн Chelsea клубийн солилцоо наймааны гол бай болоод байгаа гэнэ. Chelsea-гийн эзэн Abramovich багийнхаа төлөөлөгчийг явуулж Falcao-гийн Europa League-ийн финалын тоглолтыг нь ч мөн үзэж сонирхуулсан гэнэ.

Эх сурвалж:Sportal.mn

Сэтгэгдэл бичих

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл бичих эрхтэй.
[Нэвтрэх | Бүртгүүлэх]
  1. CoMTeCh

    Хэрвээ Фалкао чвбал Челси төгс болох байлгүй дээ..