Inter хасагдаж, Bayern-чууд талбайдаа Basel-ийг 7:0-ээр бут ниргэлээ...

Inter хасагдаж, Bayern-чууд талбайдаа Basel-ийг 7:0-ээр бут ниргэлээ...


Европын Аваргуудын лигийн тэмцээний шилдэг 16-д учраа таарсан багуудын хариу тоглолт явагдаж өндөрлөлөө.
Энэ өдөр Германы алдарт Bayern Munich клуб өөрийн Allianz Arena цэнгэлдэхдээ Швейцарийн Basel клубийг хүлээн авсан. Группийн шатанд Английн Манчестер хотын алдарт United клубийг мулталж чадсан Basel шилдэг 16-гийн эхний тоглолтонд өөрийн цэнгэлдэхдээ Bayern-ийг 1:0-ээр буулгаж аваад байсан бол, харамсалтай нь тэд энэ өдөр Allianz Arena-д талбайн эзэн Bayern Munich-д 7:0 харьцаатай бут ниргүүлэн хожигдлоо.
Arjen Robben-ийн дубль, Thomas Muller-ийн 1 гоол болон Mario Gomez-ийн 4 гоолын ачаар Германы баг 2011-2012 улирлын Европын Аваргуудын лигийн тэмцээний шилдэг 8-д төвөггүйхэн шалгарч чадлаа.

Энэ өдөр Италийн Inter Milan клуб Guiseppe Meazza цэнгэлдэхдээ Францын Marseille клубийг хүлээн авсан. Тус 2 клубийн эхний тоглолт Marseille-ийн талбайд 1:0 харьцаатай Францын багийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд энэ өдөр Inter талбай дээрээ 2:1-ээр ялалт байгуулсан хэдий ч айлын талбайд олон гоол оруулсан үзүүлэлтээр Францын баг шилдэг 8-д шалгарах эрхээ авлаа. 75 дахь минутад Diego Milito гоолдож тоглолт 1:0 харьцаатай Inter-ийн давамгайлалд үргэлжилж байсан ч 92 дахь минутад Marseille-ийн довтлогч Brandao гоолдсоноор талбайн эздийн итгэл найдварыг үгүй хийсэн. Цаг дуусах мөчид 96 дахь минутад Inter-ийн Pazzini пеналтын цохилтыг амжилттай гүйцэтгэсэн ч энэ гоол эцсийн үр дүнд өөрчлөлт хийж чадсангүй.

Эх сурвалж:Sportal.mn

Сэтгэгдэл бичих

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл бичих эрхтэй.
[Нэвтрэх | Бүртгүүлэх]