Хайрын шүлгүүд №1

Хайрын шүлгүүд №1



Орой болгон чамайг зүүдлэх юм
Одод хүртэл атаархах юм
Өмнөнчамд хэлж чадаагүйдээ
Одоо л харамсах юм Би чамд хайртай

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Чамд би хайртай гэж хэлэхгүй
Чиний төлөө би үхэж чадахгүй
Чамд хайртай гэж хэлэх багадна
Чиний төлөө үхэх ч багадна

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Би чиний төлөө цохилж буй зүрх
Би чиний төлөө амьсгалж буй уушиг
Би чиний төлөө харж буй нүд
Би чиний төлөө амьдарч буй хүн

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Би энэ хорвоод яах гэж төрсөн юм
Бүтэлгүй дурлалдаа шаналах гэж төрөөгүй ээ
Бүх сэтгэлээ чамдаа зориулах гэж төрсөн юм
Битүүхэн чамайгаа хайрлах гэж төрсөн юм
Хэн нэгнээр хайрлуулах гэж биш
Хэн нэгнийг хайрлах гэж төрсөн юм
Хүн л болсон юм хойно
Хүссэн хүнтэйгээ хамт байхыг мөрөөддөг юм
Магадгүй би чамд сайн болсноороо
Мөрөөдлөө олсон байх
Мөнхөд чамайг л хайрлана гэж
Мөрөөдөж суудаг болсон юм
Хэн нэгэнд чамайгаа алдчах юм шиг санаж
Хүн болгоноос харамлаж явдаг юм
Хэзээ ч чи надаа дурлахгүй ч
Хайрт чамдаа итгэсээр сууна

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Чамдаа би маш их хайртай
Чамаас илүү өөртөө хайртай
Өөрөөсөө илүү шүлгэндээ хайртай
Тэр шүлгээ би чамдаа л зориулж бичдэг

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Хайртай гэдгийг минь харцнаас минь хараагүй гэж үү?
Хажууд чинь суугаад санаа алдахад ойлгоогүй гэж үү?
Үе үе зүрхний минь цохилтыг мэдрээгүй гэж үү?
Үеийн нөхдөөс харамлаад байгааг ухаараагүй гэж үү?

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Би чамайг үнсэхийг хүсдэг
Уруул минь мэдна
Би чамайг тэврэхийг хүсдэг
Гар минь мэднэ
Би чамайг харахыг хүсдэг
Нүд минь мэднэ
Би чамайш хайрлахыг хүсдэг
Зүрх минь мэднэ

ххх ххх ххх ххх ххх ххх ххх ххх

Хайр хэмээгч завиар
Дурлал хэмээгч сэлүүрээр
Амьдрал гэдэг далайд
Жаргал хэмээх газрыг олохын тулд
Хагацал гэгч хадыг тойрон
Чамтайгаа хамт явахыг хүсч байна

Сэтгэгдэл бичих

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл бичих эрхтэй.
[Нэвтрэх | Бүртгүүлэх]