Онигооны багц 1

Онигооны багц 1


1.Вовкагийн ангийнхныг барилга vзvvлэхээр дагуулж иржээ. Ангийн багш нь хvvхдvvдэд каскан малгай тарааж өгөөд:
-За, хvvхдvvдээ барилга дээр орж ирж байгаа хvн болгон ийм каскан малгайг заавал өмсдөг юм. Та нараас өмнө энд хvv охин хоёр орж ирсэн байна. Хvv толгой нvцгэн, охин нь каскан малгайтай байж. Гэтэл гэнэт дээрээс хоёр тоосго унаад хvv, охин хоёрын толгой дээрээс нэг нэгээрээ унажээ. Хvv нь газар дээрээ нам vхээд харин охин яагаа ч vгvй төдийгvй инээд алдаад гvйгээд явчихсан байгаа юм даа гэж сургамжтай болсон явдал ярьж өгтөл Вовка тэндээс:
-Аан, тийм тийм би тэр охиныг чинь мэднэ. Одоо хvртэл каскан малгайтайгаа инээд алдаад гvйгээд байдаг юм билээ.

2.Англи хэлний багш асууж байна гэнэ.
-Болд бос!! "Do you speak english?"
-AAH?
-Cyy Myy!!!!!!!!!!!
-Цэцэг бос!!!!!! "Do you speak english?"
-AAH?
-Cyy Myy!!!!!!!!!!!
-Бовка бос!!!!!!!"Do you speak english?"
-Yes,I do.
-AAH!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

3.Алт хулгайлаад нуусан чукча эрийг орчуулагч ашиглан байцааж байна гэнэ.

-За, чукча, чи тэр алтыг хаана нуусан бэ?Чукча:

-Хэлэхгvй ээ. Орчуулагч:

-Наадах чинь хэлэхгvй гэнээ.

-Алт хаана нууснаа хэлэхгvй бол буудаж ална гэж хэл. Орчуулагч:

-Чамайг алтыг нь нуусан газраа зааж єгєхгvй бол эд нар буудаж ална гэж байна. Чукча

-Би алтыг урцныхаа vvдэнд булчихсан. Орчуулагч:

-Наад муу чинь буудвал бууд би хаанаа нууснаа хэлэхгvй гэж байна аа.

4.-За Вовка минь бушуу хувцаслаж үз.Ээж бид 2 чинь чамайг эмээ өвөө дээр чинь хүргэж өгнө
-Ээжээ би тийшээ явмааргүй байна шдээ
-Алив бушуулаа Бид 2 ажилаасаа хоцорлоо
- Тэнд чинь уйтгартай шдээ
-Битгий маяглаад бай Одоо 8:00 болж байна бид хоёр чамайг яг 17:00 гэхэд очоод авчихна.
-Тэгээд бүтэн долоон цагийн турш оршуулгын газар би юу хийх болж байнаа......?

5.Вовкагийн ангид хичээл орж байна гэнэ. Хүүхдүүд ээлж дараалан босч эцэг, эхийнхээ мэргэжлийн талаар ярьна.
Петя:
-Манай аав замын цагдаа. Тийм болохоор манайх мөнгөөр ер тасардаггүй, хангалуун, сайхан амьдардаг.
Маша:
-Манай ээж биеэ үнэлэгч. Тийм болохоор манайх мөнгөөр ер тасардаггүй, хангалуун, сайхан амьдардаг.
Вовка:
-Манай аав тээврийн жолооч. Хэрэв муусайн замын цагдаа, биеэ үнэлэгч нар байдаггүй байсан бол манайх мөнгөөр тасрадаггүй, хангалуун сайхан амьдралтай айл байх байсан.

6.нэг хүн ухаан нэмдэг алимны үр зарж байна гэхийг нэг эр сонсоод
-энэ жинхнээсээ ухаантай болгодог юмуу
-итгэхгүй бол нэг үр аваад идээд үзэлдээ 1 ш нь 100
-тэгвэл 1ийг авья гээд идснийхээ дараа би ямар тэнэг юм бэ нэг үр 100р авчаахаар 1 алим аваад олон үр идэх байж гэжээ
-хари тийн наадах чинь үнэхээр ухаан нэмж байгааздээ
-харин тиим байнаа энэ үрнээсээ дахиад 10 ийг өгчих гэжээ
хэхэ

7.9 сарын 1. Нэгдүгээр ангийн багш:
-Хүүхдүүд ээ, та нар өнөөдрөөс сургуулийн сурагч боллоо… Хэрвээ та нар надаас юм асуухаар бол баруун гараа дээш өргөөрэй. Вовка гараа өргөв.
-За Вовка юу гэсэн юм?
-Зүгээр л шалгасан юм.

8.Аав:
-Вовка, чиний дэвтэр хаана байна вэ?
-Манай ангийн Вася миний дэвтрийг "Ээжийгээ даралт харватал айлгачихаад өгье” гээд зээлээд аваад явчихсан.

9.Гурилтай шөл их ууртай явж байтал Бууз хажуугаар зөржээ.Tэгтэл Гурилтай шөл уураа нь бариж чадалгүй өнөө Буузийг чинь бариж аваад балбачихав.Нөгөө Бууз ч хөх эрээн болчихоод явав.
Харин дараагийн өдөр нь Бууз хамаатнууд болох Мантуу, Хуушуур,Банш нарийг дагуулан өнөөх Гурилтай шөлийг зодхоор ирж.Гэтэл гудамжинд Бэлэн гоймон явж байж.Бэлэн гоймонг Бууз хараад
:Ааа Өчигдөр намайг зодсон новш тэр явж байна!!! Бариад аваарай!!!
Буузийг хэлэвүү үгүй юү нөгөө хэдэн хамаатнууд очоод Бэлэн гоймонг зодчихов.Тгэтэл Бэлэн гоймон гомдонгуй
:Та нар чинь яаж байнаа??? гэтэл Бууз
:Ха битгий олон долоо юм яриад бай чи! Чамайг үсэндээ хийм хийлгэснийг мэдэж байна шүү!!!! гэж авдаг юмдаа...

10.Хоёр Чукча тааралдав.
-Хаа хүрээд явж байна?
-Хөл бөмбөг үзээд харьж явна.
-Тоо хэд вэ?
-Хоёр ноль.
-Хэн нь ялав?
-Чи чинь хөл бөмбөг мэддэггүй юм уу, нэг нь ноль оноотой, нөгөө нь бас ноль оноотой юм чинь хэн нь ялдаг юм

Сэтгэгдэл бичих

Зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчид сэтгэгдэл бичих эрхтэй.
[Нэвтрэх | Бүртгүүлэх]
  1. CoMTeCh

    Намайг мэдээний админ болгосонд баярлалааааааа

  1. CoMTeCh

    xxe ineedtei yma